Үйлчилгээний нөхцөл
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 2 дугаар сарын 11
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Newnomads Digital LLC (цаашид “Сургалтын төв” буюу “Бид” гэх)-ийн зохион байгуулж буй сургалт, цахим үйлчилгээ, вэбсайтыг ашиглахтай холбоотой талуудын эрх, үүрэг, хариуцлагыг зохицуулна. Та манай вэбсайтад бүртгүүлэх, төлбөр төлөх буюу сургалтад хамрагдснаар энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Нийтлэг үндэслэл
Сургалтын төв нь өөрийн батлагдсан хөтөлбөрийн дагуу мэдлэг, ур чадвар олгох сургалтыг чанартай зохион байгуулж, суралцагч нь сургалтын төлбөрийг төлж, сургалтад идэвхтэй хамрагдахтай холбоотой эрх зүйн харилцааг энэхүү Нөхцөлөөр зохицуулна.
Суралцагч нь бүртгүүлэхээс өмнө сургалтын хөтөлбөр, хугацаа, төлбөрийн нөхцөл болон дотоод журамтай бүрэн танилцах үүрэгтэй. Тодорхой нэг сургалтад хамрагдах тохиолдолд тухайн сургалтын Сургалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ нэмэлт хүчинтэй байх бөгөөд гэрээ болон энэхүү Нөхцөлийн хооронд зөрчил гарвал тухайн сургалтын гэрээний заалтыг баримтална.
2. Бүртгэл ба сургалтад хамрагдах эрх
- Суралцагч нь бүртгэлийн маягтад үнэн зөв, бодит мэдээллийг бүрэн бөглөх үүрэгтэй. Худал буюу бусдын мэдээллийг ашигласнаас үүсэх үр дагаврыг суралцагч өөрөө хариуцна.
- Сургалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр тухайн суралцагчийн сургалтад суух эрх баталгаажна.
- 18 насанд хүрээгүй суралцагчийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн дагуу түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч) зөвшөөрөл өгснөөр бүртгэл хүчинтэй болно.
- Суудлын тоо хязгаартай тул бүртгэл, төлбөрийн дарааллаар суралцагчийг баталгаажуулна.
3. Сургалтын төлбөр
- Сургалтын төлбөрт багшийн хөлс, сургалтын хэрэглэгдэхүүн, програм хангамж ашиглалт болон үйл ажиллагааны шууд зардлууд багтсан болно.
- Төлбөрийг зөвхөн Сургалтын төвийн албан ёсны данс болон вэбсайтад зарласан төлбөрийн сувгуудаар (QPay, StorePay, PocketZero, банкны шилжүүлэг) хүлээн авна.
- Банкны шилжүүлгээр төлбөр төлөх тохиолдолд гүйлгээний утга хэсэгт өөрийн овог, нэр, утасны дугаарыг тодорхой бичиж, төлбөр эхлэхээс өмнөх ажлын өдөрт багтаан шилжүүлнэ.
- Гуравдагч төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн (QPay/BYL, StorePay, PocketZero) талаас гарах саатал, тасалдлыг Сургалтын төв хариуцахгүй бөгөөд энэ тохиолдолд өөр төлбөрийн сувгаар төлөх боломжтой.
4. Төлбөр цуцлах ба буцаан олгох журам
Сургалтын төлбөрийг буцаан олгох нөхцөлийг дор дурдсанаар зохицуулна. Тодорхой сургалтын гэрээнд өөр хугацаа, хувь хэмжээ заасан бол тухайн гэрээг баримтална.
- Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдах боломжгүй болсноо сургалт эхлэхээс ажлын 2 (хоёр)-оос доошгүй өдрийн өмнө бичгээр буюу албан ёсны цахим хаягаар мэдэгдсэн тохиолдолд захиргааны болон суудлын баталгаажилтын зардал болох төлбөрийн 20 (хорь) хувийг суутган, үлдэгдлийг ажлын 5 (тав) өдөрт багтаан буцаан олгоно.
- Заасан хугацааг хэтрүүлж мэдэгдсэн, эсхүл сургалт эхэлснээс хойш суралцагч өөрийн хүсэлтээр (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр) сургалтаас гарсан, хичээл тасалсан, хоцорсон тохиолдолд үйлчилгээг үзүүлсэнд тооцож, төлбөрийг буцаан олгохгүй.
- Суралцагч дотоод журам, бусдын амгалан тайван байдлыг ноцтой зөрчсөний улмаас сургалтаас хасагдсан тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
- “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт суралцагч өөрөө хүндээр өвчилсөн, осолд орсон, эсхүл гэр бүлийн гишүүн (эцэг, эх, эхнэр/нөхөр, хүүхэд) нас барсан зэрэг нотлох баримтаар батлагдах нөхцөл байдлыг ойлгоно.
5. Суралцагчийн эрх, үүрэг
- Сургалтын хөтөлбөрийн дагуу шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангагдах, багш болон захиргаанд санал хүсэлтээ чөлөөтэй гаргах эрхтэй.
- Сургалтын цагийг чанд баримтлах, хичээлд идэвхтэй оролцох, өгөгдсөн бие даалт, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх үүрэгтэй.
- Өөрийн буруутай үйл ажиллагаа (тасалсан, хоцорсон, анхаарал хандуулаагүй)-наас үүдэн агуулгыг бүрэн эзэмшээгүй тохиолдолд гарах үр дагаврыг өөрөө хариуцах бөгөөд нөхөн хичээл шаардах эрхгүй.
- Сургалтын төвийн эд хөрөнгө, техник хэрэгсэлд болгоомжгүй буюу санаатай үйлдлээр учруулсан хохирлыг зах зээлийн үнэлгээгээр бүрэн барагдуулах үүрэгтэй.
6. Сургалтын төвийн эрх, үүрэг
- Сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн өндөр түвшинд, заасан хугацаанд чанартай зохион байгуулах үүрэгтэй.
- Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах анги танхим, техник хэрэгслээр үйлчлэх үүрэгтэй.
- Сургалтын төв буюу багшаас шалтгаалж хичээл тасалдсан тохиолдолд нөхөн хичээллэх, эсхүл цагийг шилжүүлж өгөх үүрэгтэй.
- Суралцагч идэвх санаачилгагүй байх, хичээлийн үйл явцад саад учруулсан тохиолдолд 2 (хоёр) хүртэл удаа сануулах бөгөөд зөрчлөө арилгаагүй тохиолдолд сургалтаас хасах, гэрчилгээ олгохоос татгалзах эрхтэй.
7. Гэрчилгээ, батламж
Суралцагч сургалтын төгсгөлд “Демо төсөл”-ийг бүрэн хийж гүйцэтгэн хамгаалах үүрэгтэй.
- Демо төслөө амжилттай хамгаалсан тохиолдолд “Амжилттай төгссөн” гэрчилгээ олгоно.
- Төсөл хамгаалаагүй боловч ирц 90%-иас дээш хангасан тохиолдолд “Сургалтад хамрагдсан” батламж олгоно.
8. Оюуны өмч
Сургалтын хөтөлбөр, видео контент, гарын авлага, танилцуулга болон бусад бүх сургалтын материал нь Newnomads Digital LLC-ийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдана.
Суралцагч нь материалыг зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах бөгөөд Сургалтын төвийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хувилах, олшруулах, цахим орчинд байршуулах, худалдан борлуулахыг хатуу хориглоно. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд Сургалтын төвд учирсан бодит болон олох байсан орлого (шууд ба шууд бус хохирол)-ыг бүрэн төлнө.
9. Хариуцлагын хязгаарлалт
- Сургалт нь мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн бөгөөд суралцагчийн ирээдүйн орлого, ажил эрхлэлт, бизнесийн тодорхой үр дүнг Сургалтын төв баталгаажуулахгүй.
- Давагдашгүй хүчин зүйл (газар хөдлөлт, үер, гал түймэр, гоц халдварт өвчин, эрх бүхий байгууллагын хориг гэх мэт)-ийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд талууд хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд үйл ажиллагааг хэвийн нөхцөлд шилжтэл хойшлуулж болно.
- Гуравдагч этгээдийн үзүүлж буй үйлчилгээ (төлбөрийн систем, вэб хостинг, цахим шуудан гэх мэт)-ний тасалдлаас үүдэх шууд бус хохирлыг Сургалтын төв хариуцахгүй.
10. Гэрээ дуусгавар болох, цуцлах
Сургалтын төв дараах тохиолдолд харилцааг нэг талын санаачилгаар цуцалж болно:
- Суралцагч сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй;
- Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 (гурав) ба түүнээс дээш удаа хичээл тасалж, агуулгыг нөхөх боломжгүй болсон;
- Оюуны өмчийн эрхэд халдсан буюу энэхүү Нөхцөлийг ноцтой зөрчсөн.
11. Маргаан шийдвэрлэх, хамаарах хууль
Энэхүү Нөхцөл болон түүнд үндэслэсэн харилцаанд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Талууд маргааныг эхний ээлжинд харилцан зөвшилцөж шийдвэрлэх бөгөөд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд Сургалтын төвийн харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ.
12. Нөхцөлд өөрчлөлт оруулах
Сургалтын төв энэхүү Нөхцөлд шаардлагатай үед нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Шинэчилсэн Нөхцөлийг энэ хуудсанд нийтэлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд хамгийн сүүлд шинэчилсэн огноог дээд талд харуулна. Та үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар шинэчилсэн Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
13. Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү:
- Байгууллага: Newnomads Digital LLC
- И-мэйл: hello@newnomads.digital
- Хаяг: Улаанбаатар хот, БГД, 2-р хороо, Rokmon office